Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Анод”-ын хувьцаа эзэмшигчид хохирлоо барагдуулахаар тэмцэх гэнэ

“Анод” банкнаас гаргасан хувьцааг худалдан авч, хохирсон иргэд өчигдөр түр хороо байгуулахаар цуглалаа. Энэ үеэр хувьцаа эзэмшигчид “Анод” банк хулхи хувьцаа гарган 1300 гаруй иргэнийг 20 гаруй тэрбум төгрөгийн эрсдэлд оруулаад байна. Уг хувьцааг анх 1080 төгрөгөөр арилжаалахаар гаргасан ч өссөөр 1880- д хүрсэн. Бид хохирлоо нэрлэсэн үнэ 1080 төгрөгөөр бус, худалдаж авсан 1880 төгрөгөөр тооцож барагдуулна” гэж байсан юм.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөх бичиг барихаар болжээ. Уг өргөх бичигт “Анод банкны хувьцаа гаргаж байгаа байдал анхнаасаа хуудуутай. Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооныхон сайтар нягтлалгүй дөрөвхөн хоногийн дотор хувьцаа гаргах шийдвэр гаргасан. Тус банкинд тавих хяналт хангалтгүй байсан. Монголбанкнаас тусгай зөвшөөрөл хэзээ ямар шалгуураар олгосон нь тодорхойгүй 696.900 ширхэг хувьцаа зарагдаагүй үлдсэн байхад Санхүүгийн зохицуулах хороо битүүмжилсэн дуудлага худалдааны журмыг зөрчин амжилттай болсон хэмээн нуун дарагдуулсан.

Энэ бүгдийн хариуцлагыг УИХ, Засгийн газар үүрэх ёстой” гэжээ. Зарим хувьцаа эзэмшигч “Мөнгөө хадгалуулж хүү авч өсгөх гэсэн хадгаламж эзэмшигчдийн эрсдэлийг төр даагаад байхад хувьцаа худалдан авсан иргэд зөнгөөрөө хаягдах ёсгүй. “Анод” банк дампуурсан нь урьдаас төлөвлөсөн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэх таамаглал байгаа” гэж байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.