Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Анод”-ын захирлууд авлигын хэрэгт холбогдож магадгүй байна

“Анод” банкны удирдлагатай холбоотой эрүүгийн хэргийг УМБГ-аас шалгаж дууссан ч, зайлшгүй шалгах шаардлагатай зүйл гарчээ. Үүнтэй холбогдуулан “Анод” банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа, Л.Уламбаяр, гүйцэтгэх захирал Д.Энхтөр нарт холбогдох хэргийг УМБГ-ын Ажлын хэсэг дээр нэмэгдэж АТГ-ын мөрдөн байцаагчид шалгахаар болжээ.
Энэ талаар тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн эрх бүхий нэгэн албан тушаалтнаас тодруулахад “Э.Гүр-Аранз нарт холбогдох хэргийг шалгаж буй Ажлын хэсэгт манай ажилтнууд оролцох болсон. Зайлшгүй шалгах шаардлагатай зүйл байгаа” гэсэн юм.
Бидэнд олдсон мэдээллээр тус банкнаас гаргасан хувьцаа, тайлан, балансаа алдагдалгүй мэтээр гаргахдаа холбогдох хүмүүст авлига өгсөн байж болзошгүй байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.