Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНГЛИЙН ШҮҮХ Б.ХУРЦЫГ ХҮН ХУЛГАЙЛСАН, БУРУУТАЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Үндэсний аюулгүй байдлын зөв лө лийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Лондонд он дамнуулан гурван сар гаруй хорьж, анхан шатны шүүх хурал зургаан удаа хийсний эцэст өнгөрөгч баасан гаригт шүүгч Парди “Түүнийг ХБНГУ-ын талд шилжүүлэх нь зүйтэй. Шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа бол долоо хоногийн дотор давж заалдах эрхтэй” гэсэн шийдвэр гаргажээ. Шүүх хуралд Монгол Улсыг төлөөлж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, өмнөх хуралд оролцсон бүрэлдэх үүнээс гадна Б.Хурцын эхнэр, хүү нь байжээ.

Мэргэшсэн олон өмгөө лөгч өөс дад лага туршлагатай, энэ мэт асуудалд удаа дараа оролцсон хэмээн өмгөөлөгч Жонс, Мак Дональд нарыг сонгосон ч амжилт олсонгүй. “Шүүхийн шийдвэр эсрэгээр гарвал давж заалдана” гэдгээ шүүх хурлын өмнө Засгийн газраас томилсон Ажлын хэсгийнхэн, Б.Хурц ч хэлж байсан. Тиймээс Английн хуулийн дагуу энэ сарын 25-ны дотор давж заалдах өргөдлөө өгөхөөр болжээ. Английн бүх шатны шүүхийн шийдвэрийг гартал Б.Хурцыг цагдан хорьсон хэвээр байх аж. Одоо Монголын тал ямар арга хэмжээ авах, иргэнийхээ эрхийг хам гаалахад ямар гарц байгаа талаар хуульч нараас тодрууллаа.


П.Оюунчимэг (Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн , хуульч)

-Англи, ХБНГУ-ын аль аль нь олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн улс. Түүнээс гадна Европын холбооны мөрддөг хууль, гэрээ гэж бас бий. Тухайн улс манай газар нутагт үйлдэгдсэн гэмт хэр гийг өөрсдийн хуулиар шийднэ гэвэл монголчууд процессийн ажилд хөндл өнгөөс оролцох ямар ч боломжгүй.

Хууль хяналтын байгууллагуудад ямар ч мэдээлэл өгөхгүйгээр хүн хулгайлсан гэж Европын холбоо үзэж буй юм билээ. Тиймээс ч хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх бодолтой байгаа болов уу. Монгол Улс иргэнээ хамгаалахын тулд олон улсын гэрээ, конвенцийн дагуу хандахаас өөр гарц байхгүй. Д.Энхбат агсны өмгөөлөгч Д.Санжаасүрэн Хүний эр хийн үндэсний комисст өргөдөл гарган, бид шалгаж байсан. Таван жилийн өмнө УИХ-д өргөн барьсан илтгэлд Д.Энх бат Монголд ирээд долоо хоног хаана байгаа нь тодорхой бус байсан гэх мэт мэдээлэл бий.


Ж.Бямбаа (МУИС-ийн ХЗДС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч)

-Энэ хэргийн талаар 2003 онд шуугиж байх үед Германы Дотоод хэргийн сайд Монголд гэнэт айлчилсан. Хуульчид тухайн үед анхаарал хандуулж, ямар учраас ирэв гэдгийг сонирхож байсан. Олон сэтгүүлч түүнээс Д.Энхбат агсныг хулгайлсан асуудлаар ирсэн эсэхийг асуухад ямар ч хариулт өгөөгүй. Тухайн үед түүнтэй манай Засгийн газрын хэд хэдэн гишүүн, ХЗДХ-ийн сайд уулзсан ч олон нийтэд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй.

Одоо асуудал тодорхой болж Английн тал Б.Хурцыг Германд шилж үүлэх шийдвэр гаргажээ. Яллагдагч, сэжигтэн, аль нь ч бай ХБНГУ-ын хууль хяналтын байгуулагад мэдэгдэлгүй хүн хулгайлсныг онцгой анхаарч байгаа нь анзаарагдлаа. Асуудал хүндрэх магадлалтай байгаад санаа зовож байна гэв. Манай Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлд хүн хулгайлсан гэмт хэрэгтэнд 10-15 жилийн хорих ял онооно гэж заасан байдаг. ХБНГУ-ын хууль түүнээс ч чанга ялтай байдгийг албаны эх сурвалж хэлж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.