Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНАТХ-ныхон тохиролцоонд хүрч өлсгөлөнгөө зогсоолоо

Улсын Их Хурлын даргын 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 59 дүгээр захирамжаар байгуулсан Ажлын хэсэг болон Амлалт нэхэх ард түмний холбоо, Тусгаар тогтнол эвсэл, Миний Монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний соёмбо хөдөлгөөний төлөөллүүд  дараахь асуудлаар тохиролцсоноор 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 13.00 цагаас эхлэн зогсоохоор шийдвэрлэв.

Гэхдээ амлалт нэхэх үйл ажиллагаа ингээд дуусгавар болохгүй цаашид үргэлжлэх болно хэмээн мэдэгдэж байлаа.

Үүнд:
1. Хүүхдийн мөнгийг "Эх орны хувь, хишиг"-ээс тусад нь авч үзэж Улсын Их Хурлаар шийдвэрлэх;
2. МАХН, Ардчилсан намаас Улсын Их Хурлын 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн /нийлбэр дүнгээрээ/ 2.5 сая төгрөгийн амлалтаас 1.5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувь, хишиг хүртээх амлалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
3. 2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өерчлөлтийг хүчингүй болгох эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж, дүгнэлт хийж УИХ-аар хэлэлцүүлэх
4. 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн Газрын хэвлийн тухай хууль, Концессийн тухай хуулиудтай хамтад нь авч үзэж, шинэчлэн найруулах
5. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурлаар даруй хэлэлцэж Улсын Их Хурлын 40. 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангуулах
6. 2008 оны 7 дугаар сарын 01-ний үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгөхөөр Улсын Их Хурлаас байгуулсан ажлын хэсгийн дүнг олон нийтэд мэдээлэх, таван хүний амь насыг хохироосон эзэн холбогдогчийг тодорхой болгох асуудлыг Улсын Ерөнхий Прокурорт уламжлах
7. Санамж бичгээр тохиролцсон асуудлыг хэрэгжүүлэхийн төлөө талууд хууль тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллах, хяналт тавих;
8. Талууд тохиролцсон асуудлыг хэрэгжүүлэх хугацаанд нөгөө талдаа ямар нэг хэлбэр /жагсаал цуглаан хийх, өлсгөлөн, суулт зарлах зэрэг/-ээр тулгалт шаардлагаа илэрхийлэхгүй байх болон ийм үйл ажиллагаанд оролцохгүй байх;
9. Тохиролцсон асуудлуудаар олон нийтэд (цэгцтэй мэдээлэл өгөх зорилгоор МҮОНРТ-ээр хамтарсан нэвтрүүлэг зохион байгуулж байх.
Дээрх зорилтууд хэрэгжээгүй тохиолдолд Амлалт нэхэх ард түмний холбоо, Тусгаар тогтнол эвсэл, Миний Монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний соёмбо хөдөлгөөн Улсын Их Хуралд итгэл үзүүлэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг дахин тавих болно гэдгээ илэрхийллээ.

Мөн 2010,04,23-ны өдөр Сүхбаатарын талбайд намууд болон УИХ-ын гишүүдийн амлат мөрийн хөтөлбөрийн талаар үзэсгэлэн гаргах зөвшөөрөл хүссэн боловч Сүхбаатар дүүргийн засаг дарга татгалзсан хариу өгсөн тул үзэсгэлэн гаргах хугацаагаа хойшлуулж байгаагаа мэдэглээ.

 







Өлсгөлөн нийтдээ 14 хоног буюу 340 цаг үргэлжилсэн байна. Энэ хугацаанд өлсгөлөнд оролцсон хүмүүсийн жин доод тал нь 5,5кг дээд тал нь 11кг хүртэл хасагджээ. Мөн “Ард түмэнд амласан 2,5 саяын 1,5 саяыг шат дараалалтайгаар өгөхөөр болгосон ба цаашид үлдсэн нэг саяыг өгүүлэхийн төлөө тэмцэнэ. Бидний тэмцэл дуусаагүй. Энэ бол зөвхөн эхлэл хэсэг юм. Хэрэв УИХ тавьсан шаардлагуудыг хэрэгжүүлэхгүй бол цаашид “УИХ-д итгэл хүлээлгэх эсэх” асуудлаар ард түмний санал асуулга явуулна” гэдгээ мэдэгдлээ.

MongolNews.mn

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.