Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.НАВАЛЬНЫЙ И.ЯШИН НАРЫГ СУЛЛАВ

 Оросын сөрөг хүчний “Солидарность” хөдөлгөөний удирдагчдын нэг Илья Яшин, блогч Алексей Навальный нарыг энэ сарын 5-нд Москвад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчилж, 15 хоног хорьсон юм. Сөрөг хүчний төлөөлөгчдийг урьдчилан хорих байрнаас сулласан тухай “РИА Новости” дамжуулав. Оросын эрх баригчид, тэр дундаа Нэгдсэн Орос намынхныг шүүмжилсэн нийтлэлүүдээрээ алдартай блогч А.Навальный, “Солидарность” хөдөлгөөний тэргүүн И.Яшин нарыг сэтгүүлчид, тэднийг дэмжигчид, сөрөг хүчнийхэн угтсан байна.

Оросын Төрийн думын сонгуулийн дүнг хууль бус хэмээн үзсээр буйгаа тэд илэрхийлжээ. “Би юунаас ч айхгүй байна. 15 хоног шоронд суухдаа айгаад байх зүйлгүй гэдгийг ойлгосон. Эрх баригчид сөрөг хүчнийхнийг баривчилж хорьсноор эсэргүүцлийн хөдөлгөөнийг улам даамжруулна” хэмээн А.Навальный мэдэгдлээ. Түүнчлэн өөрсдийн, цаашлаад ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэр гарах хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ гэж тэд онцолжээ.

Эсэргүүцлийн дараагийн цуглааныг сөрөг хүчнийхэн энэ сарын 24-нд товлоод байна. Москва хотын захиргаа А.Сахаровын нэрэмжит талбайд 50 мянган хүний жагсаал хийх эрхийг сөрөг хүчнийхэнд олгосон аж. Уг жагсаалд олон хүн ирүүлэхийг хичээнэ гэдгээ А.Навальный илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар 30 гаруй мянган хүн уг жагсаалд оролцох хүсэлтэйгээ “Facebook” сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.

Х.ОД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.