Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АнаашнЫ тоо толгой цөөрөхөд судлаачид буруутай

   Дэлхийн анаашны тоо толгой сүүлийн хэдхэн жилд даруй хоёр дахин цөөрснийг эрдэмтэд тогтоогоод байна. Энэ нь өнгөрсөн жилүүдэд анаашийг хэт их агнаж эхэлсэнтэй холбоотой аж. Учир нь амьтан судлаачид анаашны дотор эрхтэн хүний биед нэн сайн, ялангуяа цус нь хүний цусыг орлож чадахуйц бүтэцтэйг тогтоожээ. Үүнтэй холбоотойгоор анаашийг их хэмжээгээр агнаж, цусыг нь өндөр үнээр худалддаг хууль бус үйл ажиллагаа газар авсан хэмээн ажиглагчид үзэж байна. Хэрвээ энэ байдлыг улс орны Засгийн газрууд анхааралдаа авч, яаралтай арга хэмжээ авахгүй бол түүний хувь тавилан эмгэнэлтэйгээр дуусах юм. Иймд Дэлхийн ан амьтан хамгаалах холбоо олон улстай гэрээ хэлэлцээр хийж, анаашийг хамгаалах ажил өрнүүллээ. Анаашийг олон улсын амьтны хүрээлэнд нутагшуулах асуудлыг тус холбоо судалж эхэлсэн байна.

Ц.Цэвээн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.