Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амьтны ертөнцөд саатаарай

Үзэж харах зүйл хомстой өнөө цагийн бяцхан иргэдэд зориулан амьтны хүрээлэн ажиллах гэж байна. “Гэр бүлийн хөөрхөн найз” уриатайгаар хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэнд матар, хилэнцэт аалз, сармагчин зэрэг хүүхэд багачуудын тэр бүр харж байгаагүй 70 төрлийн 150 гаруй амьтан цуглах бөгөөд хүсвэл тэднийг худалдан авсан ч болох гэнэ.

Түүнчлэн “Эдмаркс” агентлагаас зохион байгуулж байгаа “Зоопарк 2010” арга хэмжээний үеэр хайртай амьтнаа дагуулан ирсэн үзэгчид үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгт хамрагдаж, хонжвор хожин, уралдаан тэмцээнд оролцох боломжтой. Хүүхэд багачуудад амьтныг хайрлах сэтгэл төрүүлэх зорилготой үйл ажиллагаанд Нийслэлийн Мал эмнэлгийн газар болон Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран ажиллаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.