Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Амьдрал чамаас уйдаагүй“

“Их Хүрээ” уран бүтээлийн нэгдлийнхэн зохиолч М.Эрдэнэбатын ”Амьдрал чамаас уйдаагүй” зохиолоор телевизийн 30 ангит кино хийхээр зэхжээ. Үзэгчдийг уйдаасан нэг хэвийн өнгө аястай телевизийн цуврал ар араасаа алгасалгүй гарах болсон өнөө үед тэд өдрөөс өдөрт баян, хоосны үзэл газар авч, гэр хороололд адлагдаж өссөн залуус нийгэмд эзлэх байр сууриа алдаж, түүнийгээ эргүүлэн авахын төлөө хэрхэн тэмцэж буй амьдралын бодит үнэнийг өвөрмөцөөр харуулах гэнэ. Цэнхэр дэлгэцээр гарах уг киноны “Амьдрал яагаад” дууг “Мotive” хамтлаг дуулж, хэдийнэ олны хүртээл болгожээ. 50 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй уг киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү ажиллаж буй. Түүнээс бүтээлийнх нь тухай сонирхоход “Амьдрал хүнээс хэзээ ч уйддаггүй. Харин ядуу сэтгэлгээтэй хүн амьдралаас уйддаг. Гэр хорооллын залуус тарчиг, ядруу амьдарч болно. Гэхдээ сэтгэлд нь хийж, бүтээе гэсэн өөдрөг тэмүүлэл байдаг. Буруу аргаар баяжсан, хангалуун амьдралтай айлын хүүхдүүд тэдний дэргэд амиа хичээсэн арчаагүй, өчүүхэн бодолтой байгааг энэ бүтээлээрээ харуулахыг зорьсон. Энэ зохиолоор олон ангит кино хийе гэж бид зориглосон. Киноны анги болгон өөр өөр санааг илэрхийлнэ. Тухайлбал, XIV анги гарахаар болбол өмнө нь тэр ангийг хийж байх киноны үйл явцыг үзэгчдэд үзүүлэх юм. Би гэр хороолол, тансаг хауст ч амьдарч үзсэн. Тийм болохоор гэр хороолол, орон сууцныхны бие биедээ хэрхэн ханддаг, тэдний хооронд ямар зөрчил өрнөдгийг сайн судалсан. Хэдийгээр бүтээл минь хар бараан амьдралыг өгүүлж байгаа ч гэгээн, өөдрөг бодлыг хүмүүст төрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Киногоо хийж дуусгачихаад, ямар телевизээр гаргахаа уран бүтээлчидтэйгээ зөвлөлдөж байж шийднэ” гэв.


Г.БАТЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.