Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амьдрал сайхаан САЙХАН БҮСГҮЙЧҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХУНДАГА ӨРГӨЕ

Хүний амьдралд жаргал, зовлон сүлэлдэн байдаг. Жаргалтай өдрүүд нь олон байгаасай гэсэндээ л бид хундага өргөдөггүй гэж үү? Тэр тусмаа хундага өргөх ерөөлийн хэдэн сайхан үгтэй байна гэдэг бас нэгэн урлаг. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн сайхан үг хэлэхэд хүн бүрт баярын настр орж, найр цэнгээн ч жигдрээд ирдэг билээ. Аман ерөөлөө архи дарстайгаа өргөж, чин сэтгэлээсээ бусдад баяр жаргалыг хүснэ гэдэг сайхан хэрэг. Ингээд Таны өмнө “тост” өргөе.
Ямар ч баяр дээр бүсгүйчүүдийн төлөө нэг бус удаа хундага өргөдөг. Тост өргөхдөө бүсгүйнхээ нүд рүү харж хэлэх бөгөөд хундагатайгаа уух гэж яарсны хэрэггүй.

Эрчүүдийн тост:

Саарал мэлмий- заль, хатуужил
Хар мэлмий- шөнийн сүүтэгнэл
Цэнхэр нүд- сайхан сэтгэл
Гүн хар нүд- тачаалын эргүүлэг
Хайртуудын минь мэлмий-аз жар­галын мэдээ
Иймээс манай ялдам бүсгүй­чүүдийн сайхан нүдний төлөө энэ хундагаа өргөе!

***
Нэгэн залуугийн хайртай хүүхэн өөр хүний эхнэр болжээ. Энэ үеэс мань эр өөрийгөө тамлаж эхэлсэн байна. Мөстэй усанд шумбаж, идэр есийн хүйтэнд хөл нүцгэн цасан дээгүүр алхаж, шалан дээр унтаж, өлсгөлөн ч явж үзжээ. Харин жилийн дараа өвлийн хүйтэнд усанд орогчдын тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн байна.
Тиймээс өөдгүй, шалчгар хүнийг жинхэнэ эр хүн болгодог эмэгтэйчүүдийн төлөө ууя           
***

-Журамтай эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?
Францын радио: “Нэг нөхөр, нэг нууц амрагтай эмэгтэйг журамтай гэнэ”
-Энэ чинь ёс суртахуунгүй эмэгтэй биш үү?
Францын радио: “Ёс суртахуунгүй эмэгтэй гэдэг бол нэг нөхөр, олон нууц амрагтай эмэгтэй билээ”
-Тэгвэл энэ чинь дүүрчихсэн эмэгтэй байна…
Францын радио: “Үгүй, дүүрчихсэн эмэгтэй гэж нөхөр ч үгүй, нууц амраг ч үгүй эмэгтэйг хэлнэ”
-Тэгвэл энэ чинь ганц бие эмэгтэй байна…
Францын радио: “Үгүй ээ, ганц бие эмэгтэй гэж ганц нөхөртэй эмэгтэйг хэлнэ”
Тиймээс журамтай, ёс сур­та­хуунгүй, дүүрчихсэн, бас ганц бие эмэгтэйчүүдийн төлөө хундага өргөе!

Эмэгтэйчүүдийн тост:

-Үзэсгэлэн гоо бидний төлөө ууя! Хэрвээ бид сайхан биш байсансан бол эрчүүд маань шараа болно биз дээ.

***

Олон жил уулзалдаагүй хоёр найз таарчээ.
-За, хүнтэй гэрлэх ямар байна даа гэж нэг нь асуухад,
-Хүнтэй гэрлэнэ гэдэг ч орд харштай, дал модтой, тэмээтэй цөл дэх зэрэглээ л юм байна. Эхлээд орд харш нь алга болно. Дараа нь дал мод нь, тэгээд ганцхан тэмээ л үлдэх юм…
Тиймээс эмэгтэй бүрийн “цөл”-д өөрийн гэсэн бяцхан “баян бүрд” байхын төлөө хундагаа өргөе!

***

Нэгэн эмэгтэй эмчид ханджээ.
-Эмч ээ, би араатны ямар төрөлд хамаарахыг хэлж өгөөч?
-Та хүн, эмэгтэй минь
-Намайг ямар хүн гэх юм бэ? Та бодоод үз л дээ. Өглөө яг л бор шувуу шиг өрвийсөн юм босч, ажил руугаа яг л өлсгөлөн чоно шиг амьтан гүйж, автобуснаас яг л сармагчин шиг зуурч, замдаа хүмүүстэй яг л нохой шиг уралцаж, автобуснаасаа яг л зулгаалгасан тахиа шиг амьтан бууж, ажилдаа яг л эр үхэр шиг зүтгэж, дараа нь эрүүлч нохой аятай дэлгүүрээр хэсч, идэх юмаа цуглуулж, илжиг шиг түүнийгээ гэр рүүгээ зөөж, гэртээ яг л бар аятай хүн бүхний өөдөөс архирах юм. Бүгдийг нь хооллоод, сав суулгаа угааж, хүүхдүүдээ унтуулчихаад, нөхөр лүүгээ очиход, “Чи чинь бүх л оройн турш могой шиг исгэрчих юм” гэнэ. Тэгэхээр би ямар юмны хүн байх вэ дээ, эмч минь гэжээ.
Тиймээс байгалийн гайхамшигт бүтээл болох эмэгтэйчүүдийн төлөө ууя.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.