Охидын цоглог хоолойг, өвөрмөц хэв маягтай хослуулан дуулж, Монголын үзэгчдийг нэгэн үе байлдан дагуулж явсан “Эмоушн” хамтлаг эх нутгаасаа яваад долоон жилийг үджээ.
Хамтлагийн продюсер Чинбаа АНУын нэр хүндтэй “Арета Франклин” хамтлагийн даралтат хөгжимчнөөр ажиллаж, хамтлагийн охид нэрээ “Sweetymotion” гэж солиод дөрөв дэх цомгоо гаргаад буй.
Уран бүтээлчид энэ зун эх нутагтаа ирэхээр болсноо “Facebook”-д мэдээлсэн байна. Зуны амралтаа өнгөрүүлээд буцах боловч, уран бүтээлийн дээжээсээ сонсогчдодоо хүргэх зорилготой байгаа аж







0 Сэтгэгдэл