Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд есөн хүн өртжээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж бэртсэн байна. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигчийг мөргөсөн хэрэг дөрөв, автомашинууд мөргөлдсөн тохиолдол гурав гарчээ. Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 113  зөрчил илрүүлсний 73 нь нийслэлд, 40 нь орон нутагт гарчээ. Согтуу жолооч нарт хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам  тээврийн осол гаргасан зөрчлүүд нэмэгдсээр байгаа гэнэ. Тиймээс согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгуууллагаас анхааруулав.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.