Хайрын шүлгийн “Аморе” наадам зургаа дахь жилдээ болох гэж байна. “Их Монгол” дээд сургууль, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөл, Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулдаг уг наадамд энэ жилээс МҮОНТ хамтрах болжээ. Наадмын хүрээн дэх шүлгийн уралдаан энэ сарын 30-нд “Их Монгол” дээд сургуульд дээр болох бөгөөд бүтээлээрээ шалгарсан сурагчдад МҮОНТ-ээр шүлгээ унших эрх олгохын зэрэгцээ мөнгөн шагналаар урамшуулах аж. Тэргүүн байр эзэлсэн сурагчийг 500 мянган төгрөгөөр шагнана.







0 Сэтгэгдэл