Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амлалтаа хэрэгжүүлж, ээлжит бус чуулган хийхийг шаардав

Амлалт нэхэх ард түмний холбоо ирэх сарын 15-ны дотор ээлжит бус чуулган хийхийг УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс шаардсанаа өчигдөр мэдэгдэв. 2008 оны УИХын сонгуулиар МАХН, АН иргэн бүрт 1.5 сая, нэг сая төгрөг өгөхөөр амласан, эдийн засагчид нь ийм боломжтой гэсэн тооцоо хийсэн.

Тиймээс ч 2.5 сая төгрөгийг иргэн бүрт, нэг дор олгохыг тэд шаардав. Тус холбооныхон 11 аймаг, хоёр дүүрэгт ажиллаж, иргэдийн амьдралтай танилцжээ. Орон нутагт малчдын амьдрал хэцүү байгаа учир “Амласан мөнгөө нэг дор даруй өг, үгүй бол УИХ-ыг тараах тэмцэлд нэгдье” гэсэн санал, шаардлагыг холбооныхонд тавьсан гэнэ. Ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй бол дөрөвдүгээр сарын 5-нд буюу хаврын чуулган нээх өдөр орон даяар жагсаал зохион байгуулахаа тэд мэдэгдлээ.

Мөн оюутнуудад тэтгэлэг өгч, алдарт эхийн одонгийн мөнгийг нэмэх гэх мэт амлалтаа хэзээ биелүүлэхийг Ерөнхийлөгчтэй уулзаж асуух гэнэ. Энэ долоо хоногт тэд үлдсэн аймгуудаар явж, салбар зөвлөлүүдээ байгуулж дуусгах юм байна. Амлалт нэхэх ард түмний холбооны Удирдах зөвлөл зургаан хүнтэй, ҮШН-ын Д.Батцогт ахалж, НН-ын Г.Уянга ерөнхий зохицуулагчаар ажилладаг, бусад нь нам бус аж.

Тиймээс орон нутагт ажиллах болон үйл ажиллагааны бусад зардлыг хувиасаа, дэмжигч найз нөхөд, иргэдийн хандиваар олдог гэж хэлэв. Мөн улс төрийн биш иргэний санаачилгаар байгуулагдсан учир зорилго нэгдсэн МАХН, АН-ын гишүүд холбоонд нь орсон юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.