Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал гардуулав

 Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан Соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журмын дагуу зарим уран бүтээлчдэд битүүний өр мөнгөн шагнал гардуулжээ.

Монгол Улсын засгийн газрын хоёрдугаар сарын 1-ний шийдвэрээр "Beijing International Art Biennale”-д түрүүлсэн зураач Х.Батбаатарт 65 сая төгрөг, БНХАУ-ын Уханьд болсон олон улсын циркчдийн наадмаас мөн гөн цом хүртсэн У.Энхбаяр ахлагчтай “Шидэх банзнаас үсрэгчид”-ийг 40 сая, тус наадмын хүрэл цом хүртсэн “Хөх тэнгэрийн охид” хамтлагийн уран нугараачдыг 34 сая төгрөгөөр шагнасан байна.

Шагналыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр гардуулж, уран бүтээлчдэд амжилт хүсэв.

Ж.СЭЛЭНГЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.