Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Америк дахь монголчууд” нэртэй номын ажил эхэллээ…

 Манай урлагийн томоохон гэр бүлийн  нэг  болох   найруулагч О.Машбат, МУГЖ  Н.Батцэцэг нар  эх нутаг руугаа хөлгийн жолоо залахын  өмнө  далайцтай  ажил амжуулахаар шийдсэн бололтой. Шадар сайдын ивээл дор  америкт байгаа монголчуудын  төлөөллийг оролцуулсан,  бусдад үр өгөөжтэй чансаатай ном гаргахаар  ур  чадвартай   сэтгүүлчдийг   уриад байгаа сурагтай. 

Энэхүү ном нь  сүүлийн үеийн жишгээр  DVD   хавсралттай байх бөгөөд    ариутган шүүх  редактораар Ардын уран зохиолч  Пунцагийн Бадарч гуай ажиллах ажээ. 

Ийнхүү  бараг  гуч орчим мянгад хүрээд байгаа америк дахь нутаг нэгтнүүд маань дэлхийгээр тархан  суугаа монголчуудаас хамгийн түрүүнд  түүхийн түүчээгээ үлдээж ололт амжилтаа  номын алтан хуудаснаа сийлж  эхэллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.