Америкийн сонгодог хөгжмийн гурван үеийн төлөөлөгч болсон Ж.Гершвин, С.Барбер, Жон Уильямс нарын бүтээл Улсын филармонын тайзнаа симфони найрал хөгжимтэйгээр эгшиглэх гэж байна. Тоглолтод Ж.Гершвиний “Rhapsodie in blue”, “Порги ба бесс” дуурийн сэдэв аяны найруулга, С.Барбер “Adagio” зэрэг бүтээл тоглогдох юм. Харин залуу үеийн төлөөлөл болсон Жон Уильямсын “Fawkes the Phoenix”, “Star wars” гэсэн хоёр бүтээлийг төгөлдөр хуурч Т.Нямсүрэн, Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй хамтран тоглох ажээ. Америкийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэх эл тоглолт ирэх сарын 15-нд болно.







0 Сэтгэгдэл