Улсын филармонийн хамт олон Америкийн сонгодог хөгжмийн гурван үеийн төлөөлөгч болсон Ж.Гершвин, С.Барбер, Жон Уильямс нарын бүтээлээс энэ сарын 15-нд толилуулах ажээ. Энэхүү тоглолтоо төгөлдөр хуурч Т.Нямсүрэн “Америкийн хөгжмийн түүхээр хийх бяцхан аялал” хэмээн нэрлэж байгаа бөгөөд С.Барбер, Жон Уильямс нарын бүтээгдэхүүнийг Монголд анх удаа тоглох гэж байгаа аж. Тоглолт Ж.Гершвиний “Rhapsodie in blue”, “Порги ба бесс”, С.Барберийн “Adagio”, Жон Уильямсийн “Fawkes The Phoenix”, Star wars overture зэрэг хөгжмөөс бүрдэх юм байна.







0 Сэтгэгдэл