Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Америкийн мисс-2012” тэмцээнд Висконсин мужийн бүсгүй тэргүүллээ

 Лас-Вегас хотод өнгөрсөн бямба гаригт болсон “Америкийн мисс-2012” тэмцээнд Висконсин мужийн оршин суугч, 23 настай Лаура Кеппелер хэмээх бүсгүй тэргүүлсэн тухай АР уламжиллаа. Тус улсын 50 мужийн төлөөлөгчид энэхүү тэмцээнд оролцсон байна.

Оклахома мужийн Бетти Томпсон Америкийн дэд миссээр тодорсон бол Нью-Йоркийг төлөөлөн уг тэмцээнд оролцсон Кейтлин Монт гуравдугаар байрт оржээ. Америкийн сайхан бүсгүйн тэмцээнд ялалт байгуулж, 50 мянган ам.доллар, их сургуульд суралцах эрхийн бичгийн эзэн болсон Лаура Кеппелер хэл ярианы засалч болохыг хүсдэг аж.

Тэрбээр одоо нэг жилийн турш буяны үйлс, сайн дурын үйл ажиллагаанд оролцох юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.