АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, түүний гэргий Мишел нарын нийт хөрөнгийг 2.2-7.5 сая доллараар үнэлжээ. Цагаан ордон өнгөрсөн долоо хоногт энэ мэдээг нийтлүүлж, энэ нь 1978 онд баталсан Засгийн газрын гишүүний ёс суртахууны хэм хэмжээний тухай Хуулийн заалтад нийцэж байна хэмээн тэмдэглэжээ. Уг тогтоолд холбооны дээд тушаалын албан хаагчид өөрсдийн хөрөнгө оруулгын мэдүүлгээ жил тутам гарган өгч, түүндээ ямар компанийн хувьцаа, улсын облигац эзэмшдэг тухайгаа тусгасан байх ёстой ажээ. Энэ нь санхүүгийн ашиг сонирхлоос зайлсхийх зорилготой юм байна. Засгийн газрын ёс зүйн асуудал эрхэлсэн газар Ерөнхийлөгчийн гэр бүлийн болон дэд Ерөнхийлөгч Жозеф Байден, түүний гэргий Жилл нарын хөрөнгө оруулгын мэдүүлгийг нягталж үзээд ашиг сонирхлын ямар нэг зөрчил илрүүлээгүй тухай Цагаан ордон тэмдэглэжээ.







0 Сэтгэгдэл