Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амгалан” амаржих газар хэзээ хэвийн ажиллах нь тодорхойгүй байна

Нийслэлийн “Амгалан” амаржих газарт энэ сарын 4-нд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол гарсантай холбоотойгоор үйл ажиллагааг нь хэсэгчлэн тусгаарласан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн харьяа жирэмсэн эмэгтэйчүүдийн төрөх, төрсний дараах болон нярайн тусламж үйлчилгээг ЭХЭМҮТ, Сүхбаатар дүүргийн харьалалтай бол “Өргөө” амаржих газар луу түр хугацаанд шилжүүлэн ажиллаж буй. Тус амаржих газрынхан гэрээний дагуу “Баяндэмбэрэл” ХХК-тай хамтран ажиллаж, эмнэлгийнхээ гадна, дотно талбайг өдөр бүр ариутган халдваргүйжүүлж, их цэвэрлэгээ хийж, хэвийн үйл ажиллагаанд орох бэлтгэлээ хангаж байгаа аж. Гэхдээ одоогийн байдлаар эмнэлгийн үйл ажиллагааг хэзээ нээх нь тодорхойгүй хэвээр байна. Эмнэлгийн эмч, ажилтнуудын гэрийн хорионы хугацаа дуусаж буй бөгөөд ажил эхлэх талаар мэдээлэл өгөөгүй юм байна.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.