Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амаржих газруудыг шалгасан дүнгийн талаар ярилцав

“Ажлын хэсэг  байгуулах тухай” Ерөнхий сайдын 2010 оны 9 дүгээр  захирамжаар өгсөн үүргийн дагуу Клиникийн I амаржих газарт нярайн халдвар гарсан шалтгааны талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан дүгнэлтэд үнэлгээ өгөх, ЭМЯ,Нийслэлийн Эрүүл мэндийн болон Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн ЗДТГ, Клиникийн I амаржих газар, нийслэлийн II, III   амаржих газар, ХӨСҮТ зэрэг байгууллагаас эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийсэн ажилд дүгнэлт гаргах, ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс хийсэн шалгалтын дүнг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.
 
     Үүнтэй холбогдуулан:
•    Нийслэлийн амаржих газар болон улсын эмнэлгүүдийн орчинд замбараагүй олгосон газрыг хот байгуулалт, төлөвлөлтийн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд цэгцлэх, эрх зүйн орчин болон стандартын шаардлагад нийцүүлэн мөрдүүлэх, шинэчлэн боловсруулах, инженерийн шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх,
•    Шинэ амаржих газрын байршлыг оновчтой тогтоох,
•    Амаржих газруудад ашиглаж байгаад үйл ажиллагааных нь зориулалтыг өөрчлөн бусдад шилжүүлсэн, түрээслэсэн байруудыг судлан үзэж, эмнэлгийн зориулалтаар ашиглах асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, биелэлтийг 2010 оны II улиралд багтаан Засгийн газарт танилцуулах. Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилгын засварыг тендергүйгээр явуулдаг буруу үйл ажиллагааг таслан зогсоох
•    Бараа, ажил үйлчилгээ худалдан авах, эргэлтийн хөрөнгийн норм, норматив тогтооход чиглэсэн хууль тогтоомжийг мөрдөж ажиллах,
•    Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий менежерүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах,
•    Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа амаржих газрын төрөх тасгийн орны хэрэгцээ болон нэг эх, нярайд ногдох зардлын хэмжээг үндэслэлтэй тогтоож мөрдүүлэх,
•    Ажлын хариуцлага алдсан зарим удирдах ажилтан, албан тушаалтантай хариуцлага тооцож дүнг Засгийн газарт мэдэгдэх,
•    Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж дүнг Засгийн газрын хуралдаанд 2010 оны III улиралд багтаан танилцуулах зэрэг үүргийг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.