Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АЛЬ НЬ ХУЛГАНА АЛЬ НЬ МУУР ВЭ?

Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Солонгос Улсын иргэн Ким Ил Су өөрийгөө гэм буруугүй атал хийсвэр хэрэгт гүтгүүлж, эрүүл мэнд бие сэтгэлээрээ хохирч яваа тухайгаа өмгөөлөгч Д.Ганбатын хамтаар мэдээллээ.

Уг хэрэг явдлын эхлэл нь: Энэ хэрэгт холбогдох Б.Энхтүвшин нь 2008.08.19-өөс эхлэн “2008.06.10-дын үеэр Ким Ил Су нь надад хандан чамд мөнгө хэрэгтэй юу? Миний бизнест саад болдог нэг Солонгос хүн байна. /Ким Ёо Су/. Чи түүнийг алаад өг. Би чамд нэг сая төгрөг өгье …Эхлээд гурван зуун мянга, дараа нь долоон зуун мянган төгрөг өгье. Чи алахдаа ийм төмрөөр гээд ногоон иштэй төмөр үзүүлэн, дагз хэсэгт нь цохиод түрүүвчийг нь аваад, дээрэмдсэн болго. Бээлий өмсөж, ганцаараа хийгээд хөдөө яваарай… маргааш нь надад дөчин мянган төгрөг өгсөн. Би Солонгос хэл мэдэхгүй боловч дохио зангаа хэрэглэн ойлголцсон” гэсэн тайлбар мэдүүлгүүдийг удаа дараа Монголын шүүхэд өгснийг үндэслэн Ким Ил Су-г баривчлан байцаалт эхэлжээ.

Харин Ким Ёо Су мэдүүлэхдээ … Ким Ил Су надаас хэд хэдэн зүйл гуйж байсан ба эхлээд гурван мянган доллар зээлүүлээч гэж хэлэхээр нь би зээлүүлээгүй. Мөн онгоцны буудал руу нэвтрэх “А” үнэмлэх аваад өг гэхээр нь би авч өгч чадаагүй. Миний ажиллаж байгаа байгууллагаар дамжуулан таван сая долларын өртөгтэй 22 мянган интернэтийн модемыг Монголын засгийн газарт бэлэглэсэн.

Тэгсэн Ким Ил Су намайг чи тийм их үнэтэй зүйлийг Монголд бэлэглэж яах гэсэн юм бэ? Энд Монголд хэцүү амьдралтай Солонгос хүмүүс зөндөө байдаг тэр хүмүүст туслах хэрэгтэй гэж дүргүйцлээ илэрхийлж байсан. Гэртээ монгол охидууд авчирдаг байсан, бугын цусан эврийг ажил дээрээ цуглуулдаг зэргийг би өөрийн нүдээ харж байсан.

Ерөнхийдөө Ким Ил Су-г зүй бус үйлдэл хийдгийг би мэднэ. Тиймээс л дээр дурьдсан шалтгааны аль нэгнээс болсон байж магадгүй гэж бодож байна гэжээ.

Ким Ил Су үүнийг тайлбарлахдаа үгүй ээ тийм юм болоогүй. Энэ эд хэрэглэлүүдийг манай гэрээс энэ хүмүүс хулгайлсан гэлээ. Хэрэг ийнхүү эхэлж Ким Ил Су Ганц худагийн хорих ангид долоон сар хоригдон, энэ хугацаандаа байцаагдаж, долоон жил зургаан сарын ялын шийтгэл сонсжээ. Тэгээд удаа дараагийн шүүх хурал болж “энэ хэргийнг эд мөрийн баримт гэх нүдүүр, соронзон бичлэг зэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр олж аваагүй учир нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Мөн Ким Ил Су, Ким Ёо Су нарын хувийн болон эрхэлж буй тус тусын бизнесийн талаар зохих шалгалт хийснээр Ким Ёо Су-г алах шалтгаан байхгүй байна” гэсэн шүүхийн шийдвэр хоёр ч удаа гарсан байна.

Ингэж гэм буруугүй болох нь шүүхээр шийдвэрлэгдээд байхад Ким Ёо Су дахин шүүхэд хандаад байгаа гэнэ. Ким Ил Су-ийн хэлж буйгаар Ким Ёо Су нь Монголын төрийн албаны дээд албан тушаалтнуудтай гүн холбоо сүлбээ тогтоож, түүний араас салахгүй дагаж, хэрэг хийгээгүй хүнд заавал ял шийтгэл өгөх гэж улайрсаар байгаа нь хувь хүн миний эрхийг дэндүү их зөрчиж байна гэлээ.

Энэхүү хоёр Солонгос иргэний хоорондох маргаан үргэлжилсээр байгаа бөгөөд аль нь муур аль нь хулгана нь тодорхойгүй… асуулт хэвээр үргэлжилж байна.

Хэрэгт холбогдох эдгээр хүмүүс хэн бэ?

1. Ким Ил Су “Монгол Конгван ХХК” ерөнхий захирал. Үйл ажиллагаа нь хар ямааны бэлдмэл хийдэг. Монгол Улсад 10 жил ажиллаж амьдарч байгаа.

2. Ким Ёо Су “Мон Хан Тред ХХК” ерөнхий захирал. Ямар үйл ажиллагаа эрхэлдэг нь тодорхойгүй.

3. Гэрч гэгдэх Б.Энхтүвшин “Комекс” ТББ-ын төлөөлөгчдийн газрын дарга болон “Мон Хан Трейд ХХК” гүйцэтгэх захирал ажээ.

Б.ЭНХ-УЯНГА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.