Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аль аймгийнхан хууль, журмыг хамгийн их зөрчдөг вэ

Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах болон хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчлүүд өсөх хандлагатай байгааг прокурорын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, нийслэлд хүний биед халдах, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, хүүхдийн эрхийг зөрчих, хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах, хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зэрэг зөрчлүүд өсжээ. Үүнээс олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их гарч байгаа бол хүний биед халдах зөрчил Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд хамгийн их бүртгэгдэв. Хүүхдийн эрхийг зөрчсөн нийт зөрчлийн хэргийн 81.4 хувь, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах нийт зөрчлийн хэргийн 34.8 хувь нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан байна. Харин хөдөө орон нутагт Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих, Тамхины хяналтын тухай хууль зөрчих, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих, Татварын хууль зөрчих, Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих, Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах, Авто тээврийн тухай хууль зөрчих зөрчлүүд харьцангуй ихээр үйлдэгдэж байна. Мөн олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Баян-Өлгий, Дорнод, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт, Хүний биед халдах зөрчил Орхон аймагт, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил Хөвсгөл, Увс, Баянхонгор аймагт давамгайлж буй. Эцэст нь дурдахад хот хөдөөгүй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг хамгийн их зөрчиж буй гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.