Буриад зон олныг хоёр жил тутамд уулзуулдаг “Алтаргана” наадам ирэх долдугаар сарын 21-23-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод болох гэж байна. Энэ удаагийн “Алтаргана-2010” наадамд дэлхий даяар тархан суурьшсан буриад иргэдийн төлөөлөл болох 15000 орчим зочид манай нийслэлд хүрэлцэн ирнэ гэж зохион байгуулагчид нь тооцоолж байгаа гэнэ. Төр засгаас наадмыг зохион байгуулах ажилд 220 сая төгрөгийн хөрөнгө төсөвлөж өгсөн бөгөөд зохион байгуулах олон улсын хороо нь тавдугаар сарын 13-нд хуралдахаар төлөвлөжээ. Тус наадам 15 номинациар үйл ажиллагаа явуулах бөгөөд “Нүүдлийн соёл иргэншил ба буриад, монголчууд” эрдэм шинжилгээний бага хурал, Итгэл хамбын үзэсгэлэн, ардын болон орчин үеийн буриад дууны наадам, гар урлал, буриад гэрийн үзэсгэлэн, сур харваа, бөх, шатар, хурдын морины уралдаан болно.







0 Сэтгэгдэл