Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“АЛТАН ӨД-2011”-ийн эзэд тодров

Монголын утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2011” наадмын шилдгүүд тодорлоо. Монголын зохиолчдын эвлэлээс 11 дэх жилдээ зохиож буй уг наадамд энэ жил 200 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлж, 10 номинацийн шилдгийн төлөө уралджээ. “Алтан өд-2011”- ийн эзэн хэн болсныг толилуулъя.

-“Яруу найргийн томоохон хэмжээний шилдэг бүтээл” номинацид Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Хүннү” туульс

-“Яруу найргийн богино хэмжээний шилдэг бүтээл” номинацид МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Баяржаргалын “Сэрлийн цаг агаар” шүлгийн түүвэр,

-“Хүүхдийн шилдэг зохиол” номинацид МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнийн “Хишигт” дурсамжит тууж -“Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээл” номинацид МЗЭ-ийн шагналт зохиолч Я.Ганбаатарын “Их нүүдэл” гурван боть зохиол,

-“Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээл” номинацид ардын уран зохиолч Д.Цоодолын “Хөеө” хүүрнэл зохиолууд,

-“Утга зохиол судлалын шилдэг бүтээл” номинацид МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуягийн “Хэлбэргүй бодлогошрол” шүүмжүүд,

-“Утга зохиолын шүүмжийн шилдэг бүтээл” номинацид Д.Нацаг доржийн шагналт зохиолч Ү.Хүрэлбаатарын “Болор цом”-д борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ” нийтлэл,

-“Жүжиг, киноны зохиолын шилдэг бүтээл” номинацид Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнбаярын “Тусгаар тогтнол” теле жүжиг,

-“Утга зохиолын орчуулгын шил дэг бүтээл” номинацид МЗЭийн шагналт зохиолч Б.Галааридын В.Шаламовын “Хорих лагерийн өгүүллэгүүд”,

-“Шог хошин болон зөгнөлт зохиолын шилдэг бүтээл” номинацид Г.Жамъяндоржийн “Чонын шөрмөс” зохиолын эмхэтгэл тус тус шалгарчээ.

Мөн өнгөрсөн онд Монголын уран зохиолыг дээдлэн хүндэтгэж, дэмжсэн байгууллагаар Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнг санаачлан бүтээн босгосон НЗДТГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, “Болор цом-29” дэх удаагийн наадмыг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан Архангай аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөл, цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан “Цагаан шонхор” наадмыг зохион байгуулж, яруу найрагчдыг алдаршуулсан Цагдаагийн ерөнхий газар шалгарчээ.

А.АМИНА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.