Улсын драмын эрдмийн театрынхан жил бүр насны ой нь тэгширч буй ахмадуудынхаа амьдрал, уран бүтээлийн тухай эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, “Бид мартахгүй” дурсамж тоглолт хийдэг. Энэ онд зохиолч, найруулагч Д.Намдагийн 100, жүжигчин Ч.Цэвээний 110, Ж.Лувсанжамцын 100, С.Сэлэнгийн 70 насны ой тохиож байгаа учраас өнөөдөр эдгээр ахмадын гар бичмэл, эдэлж хэрэглэж байсан зүйлсээр үзэсгэлэн гаргаж байна. Мөн ойн арга хэмжээний хүрээнд Төрийн хошой шагналт, Д.Намдагийн “Оролмаа Эх” жүжгийг хоёр удаа тоглох юм.
Ж.СЭЛЭНГЭ







0 Сэтгэгдэл