Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“АЛТАН НАМАР-2020” судалбар зургийн үзэсгэлэн болж байна

“БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ МОНГОЛ СОЁЛ” аяны хүрээнд Соёлын яамнаас хамтран зохион байгуулж буй “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэнг гурав дахь жилдээ Монголын Урчуудын эвлэлийн дэргэдэх Б КОНТЕМПОРАРИ АРТ ГАЛЕРЕЙ-д зохион байгуулж байна. 

Энэ удаагийн судалбар зургийн үзэсгэлэнд МУСГЗ Д.Гунгаа, МУУГЗ Г.Дунбүрээ МУЭ-н нэрэмжит зураач Н.Орсоо зэрэг ахмад болон залуу үеийн төлөөлөл зураач Н.Гүнчинсүрэн, МУСТА С.Мөнхбаатар зэрэг залуу уран бүтээлчдийн хамтарсан нийт 75 мэргэжлийн уран бүтээлчийн 170 гаруй бүтээл цугласнаас шилдэг 70 орчим бүтээлүүд дэлгэгдсэнээс шилдэг гурван судалбар зургийг шалгаруулж С.Базарваань “ЦАГААН СУВАРГА”, Т.Баатарцогтын “БОДОНЧИН ХАВЦАЛ”, Г.Сэр-Одын “УЛИАСТАЙН БОРОО” зэрэг бүтээлүүд шилдгээр шалгарлаа. 

Гурав дахь жилдээ зохиогдож буй “Алтан намар 2020” судалбар зургийн шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн нь хүүхэд залууст судалбар зургийн онцлогийг сурталчлан таниулах залуу уран бүтээлчдийн ур чадварыг сайжруулах, ахмад үеэсээ суралцах, цаашлаад судалбар зургийг хөгжүүлэх ач холбогдолтой.Үзэсгэлэн 2020 оны 11 дүгээр сарын 06-аас 16-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй толилуулах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.