Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“АЛТАН НАМАР 2010” НААДМЫН “АВАРГА” БҮТЭЭЛҮҮД ЭГШИГЛЭЛЭЭ

 Соёлын төв өргөөний өмнүүр урт даашинз намируулсан дуучин бүсгүйчүүд өнгөрч яваа харагдав. Энэ өдөр Улсын филармонийн танхимд “Алтан намар” хөгжмийн наадам үргэлжилж байгаа юм. Том хэлбэрийн бүтээлийг сонсгож буй эл тоглолтод оролцсон уран бүтээлчид театрынхаа зүг яваа нь энэ бололтой.

Тоглолтын танхимд ороход хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбатын “Реквием” симфони эгшиглэж байлаа. Дан хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүдийг сонсохоор голдуу мэргэжлийнхэн цуглаж, үзэгчдийн суудалд заларчээ. Өчигдөр болсон тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, ДБЭТ-ын найрал дуучид, Морин хуурын чуулга, “Бөртэ” хамтлагийн хөг жимчид оролцож урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж, Б.Бямбабаяр, Төрийн шагналт С.Сорон зонболд, Ш.Өлзийбаяр нарын зэрэг хөгжмийн 12 зохиолчийн симфони, симфони зураглал, магтууг амилуулсан юм.

Морин хуурын чуулга, симфони найрал хөгжим, найрал дуучдыг хоршуулсан энэ удаагийн “Алтан намар” наадмын шүүгч, хяналтын албаны дарга, хөгжим судлаач Г.Ганцэцэгийн сэтгэгдлийг сонслоо.

-Энэ жилийн наадмыг Та хэрхэн дүгнэж байна вэ?

-“Алтан намар” наадмын хүрээнд бид гурван өдрийн турш дан хөгжмийн бүтээл сонсож байна. Нээлтийнхээ дараа ҮДБЭЧын тоглолтын танхимд эхний бүтээлүүдээ сонссон. Мөн энэ сарын 17-нд ХБК-д гоцлол болон цөөхүүл хөгжимд зориулсан бүтээл сонсоод, өнөөдөр том хэлбэрийн бүтээлүүдтэй танилцаж байна. “Алтан на мар” наадамд хөгжмийн олон зохиолч орол цож, залуу хөгжмийн зохиолчид түл хүү оролцож байгаад шүүгчдийн бүрэл дэхүүний өмнөөс баяр хүргэмээр санагдлаа.

-Том хэлбэрийн бүтээл гэхээр ямар төрлийн хөгжим багтдаг юм бэ?

-Найрал хөгжимд зориулсан, эсвэл найрал хөгжим, найрал дуутай хосолсон, гоцлол ба найрал хөгжим, ардын цөөхүүл болон найрал хөгжимд зориулсан гээд төрөл бүрийн бүтээл энэ танхимд эгшиг лэж байна.

-Өглөөнөөс эхлээд өдийг хүртэл зургаан том бүтээл сонслоо. Эдгээрээс танд хэний бүтээл таалагдав?

-Энд манай аварга хөгжмийн зохиолчдоос эхлээд сургуулиа дөнгөж төгссөн залуу зохиолч Ш.Саруулын нэгдүгээр сим фони анх тоглогдлоо. Дуулаачтай бүтээлүүд олширчээ. Тэр дундаас надад С.Со рон зонболдын “Хаан чулууны домог” ора тори өвөрмөц санагдлаа. Хэдэн жилийн өмнө би түүний бүтээлийг судалж байсан юм. Тэр үеийнхээс өөр аялгуу сонсогдож байна. Энэ өдрийн тоглолтын үеэр сонин сай хан зүйл их гарна гэж найдаж байна.


Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.