Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“АЛТАН МӨЧИР”-ийн эзэн тодорлоо

Каннын 36 дахь наадам 12 хоногийн турш үргэлжилж, ялагчдаа тодрууллаа. Энэ сарын 12-нд “Робин Гууд” бүтээлээр нээлтээ хийсэн тус наадмын “Дал модны алтан мөчир”-ийн эзнээр “Uncle Boonme Who can Recall His Past Lives” бүтээлээрээ Тайландын найруулагч Апичатпонг Вирасетакул тодорчээ.

Тэрбээр өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр наадмын дээд шагнал хүртсэн бүтээлийнхээ тухайд “Би зүгээр нэгэн хэв загварт баригдсан кинонуудаас тэс өөр бүтээл хийхийг зорьсон. Энэ өөрчлөлт хүмүүст таалагдаж, бүтээлийг минь өдий зэрэгтэй хол “давхихад” нөлөөлсөн биз. Түүнчлэн миний туршлага залуу уран бүтээлчдэд онгод, цоо шинэ зүйл сэтгэх урам хайрлах болов уу.

Учир нь өнөөгийн кино урлагийнхан нэгэн жимээр явж, түүхийг ганцхан аргаар үзэгчдэд хүргэх боллоо. Тиймээс кино урлаг тэргүүтэй урлагийн төрөл эрчимтэй хөгжиж чадахгүй бараг зогсонги байдалд ороод байна. Үнэндээ кино гэдэг ойлгоход бэрх, хүнд соёлыг хөнгөнөөр үзэгчдэд хүргэх арга юм шүү дээ” гэжээ. Францын Канн хотноо болсон наадмын шилдгүүдийг сонирхуулъя.

Гранд шагнал: “Of Gods and Men” Ксавье Боува (Франц)

Шүүгчдийн нэрэмжит шагнал: “A Screaming Man” Махамат Салех Харун (Чад)

Шилдэг найруулагч: Матью Амалрик “On Tour” (Франц)

Шилдэг эрэгтэй жүжигчин: Жавер Бардем “Biutiful” (Мексик), Элио Германо “La Nostra Vita” (Итали)

Шилдэг эмэгтэй жүжигчин: Жульет Биноче “Certified Copy” (Иран)

Шилдэг зохиолч: Ли Чан Дон “Poetry” (БНСУ)

Алтан дуран: Майкл Роу “Ano Bisiesto” (Мексик)

Шилдэг богино хэмжээний кино: Сергей Аведикиан “Chienne d’Histoire” (Франц)

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.