Монгол Улсын ардын жүжигчин, профессор, дуучин А.Загдсүрэнгийн дурсгалд зориулсан “Алтан гургалдайн дуугаараа” цомгийн баяр энэ сарын 29-ний бямба гаригт АНУ-ын Вашингтон хотын Монгол Улсын элчин сайдын яаманд болно. Тэрбээр манай сонгодог дуурийн урлагт авьяас билгээ зориулсан алдартай дуучин төдийгүй залгамж халаа дуучдыг сургах ажилд бүхий л амьдралаа зориулсан билээ. рдын жүжигчин, дэд профессор А. Загдсүрэн нь Б. Дамдинсүрэн, Б.Смирнов “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, С.Гончигсумлаагийн “Үнэн ” дуурийн Ядмаа, Дж.Пуччиний “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан , П.Чайковскийн “Евгений Онегин” Татъяна, А.Даргомыжскийн “ Лусын дагина” дуурийн Наташа, Б.Сметаны “ Худалдагдсан бэр ” дуурийн Людмила гэх зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний дууриудад олон сайхан дүрүүдийг бүтээсэн.
Монголын анхны дуурийн эмэгтэй дуучин, Монголын дуурийн үндэслэгчдийн нэг болох А.Загдсүрэн агсны шилдэг уран бүтээлийн урын сангаас бүрдсэн цомгийн баярт түүний хүү С.Амархбүрэн, мөн дуучин Э.Саран, дуучин Болормаа, төгөлдөр хуурч Мөнхшүр болон Вашингтон хотод амьдарч буй Монголын уран бүтээлчид оролцох ажээ.







0 Сэтгэгдэл