Нийслэлийн АНын зөвлөлдөх хорооны хурал уржигдар болох үед Н.Алтанхуягийн “Алтангадас” фракцынхан Ардчилсан хүчний холбооныхны эсрэг “дайн” зарлаад авсан. Энэ тухай С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан хүчний холбоог дэмжигчид “Алтантуяагийн “цэргүүд” асуудал үүсгээд хэмээн хоорондоо ярьж байв.
Намын “нөхөд” нь Алтанхуяг нэртэй болоод олон жил болсон сайдыг одоо болтол хуучин нэрээр нь ярьдаг аж. Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг багадаа Алтантуяа нэртэй байсныг уншигчид тэр бүр мэдэхгүй биз ээ. Эрхэм сайд оюутан болохдоо ч энэ нэрээрээ дуудуулж явсан аж.
Гэвч ирээдүйн улстөрч залуу, эмэгтэй нэртэй байх нь зохимжгүй гэж үзсэн үү, оюутан байхдаа нэрээ Алтанхуяг болгон өөрчилсөн юмсанж.







0 Сэтгэгдэл