АНУ-ын Теннесси мужийн Ноксвилл эмнэлгийн гадаа үл таних этгээд гал нээсний улмаас нэг хүн алагдаж, хоёр хүн хүнд шархаджээ. Аллага үйлдсэнийхээ дараа амиа егүүтгэсэн уг этгээд хэн болох, ямар зорилгоор энэ хэргийг хийсэн болохыг тодруулахаар тус хотын цагдаа нар ажиллаж байна.
Түүнийг хүргэж ирсэн таксины жолооч Фреддис Сахлех “Уурласан, ядранги царайтай тэр залуу өөрийнхөө тухай юм яриагүй. Атлантагаас ирсэн гэдгээ л хэлсэн. Эмнэлэгт ирэхээсээ өмнө АТМ-аас мөнгө авсан. Эмнэлгийн гадаа ирээд 20 доллар өгч цөөн минут хүлээхийг хүссэн. Гэвч удалгүй иргэж ирээд буу гарган хүмүүс рүү зогсоо зайгүй буудаж эхэлсэн. Намайг 911 дуудаж байхад тэрбээр толгой руугаа буудаж үхсэн” гэж АР агентлагт ярьжээ.
Хүнд шархадсан бүсгүйчүүдийг Теннесси хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдлынх нь талаар албан ёсны мэдэгдэл байхгүй ч ар гэрийнхэн нь гайгүй байгаа хэмээн мэдэгджээ. Аллага үйлдсэн этгээдийн нэрийг олон нийтэд зарлаагүй байна. Амь үрэгдсэн болон шархадсан бүсгүйчүүд алуурчинтай ямар нэг холбоотой байсан эсэхийг шалгаж байна.
О.ТОГОО







0 Сэтгэгдэл