Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аллага үйлдээд амиа егүүтгэв

АНУ-ын Теннесси мужийн Ноксвилл эмнэлгийн гадаа үл таних этгээд гал нээсний улмаас нэг хүн алагдаж, хоёр хүн хүнд шархджээ. Аллага үйлдсэнийхээ дараа амиа егүүтгэсэн уг этгээд хэн болох ямар зорилгоор энэ хэргийг хийсэн болохыг тодруулахаар тус хотын цагдаа нар ажиллаж байна. Түүнийг хүргэж ирсэн таксины жолооч Фреддис Сахлех “Уурласан, ядаранги царайтай тэр залуу өөрийнхөө тухай юм яриагүй. Атлантагаас ирсэн гэдгээ л хэлсэн. Эмнэлэгт ирэхээсээ өмнө АТМ-ээс мөнгө авсан. Эмнэлгийн гадаа ирээд 20 доллар өгч цөөн минут хүлээхийг хүссэн. Гэвч удалгүй эргэж ирээд буугаа гарган хүмүүс рүү зогсоо зайгүй буудаж эхэлсэн. Намайг 911 дуудаж байхад тэрбээр толгойруугаа буудаж үхсэн” гэж АР агентлагт ярьжээ.
Хүнд шархдсан бүсгүйчүүдийг Теннесси хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдлынх нь талаар албан ёсны мэдэгдэл байхгүй ч ар гэрийнхэн нь гайгүй байгаа хэмээн мэдэгджээ. Аллага үйлдсэн этгээдийн нэрийг олон нийтэд зарлаагүй байна. Амь үрэгдсэн болон шархдсан бүсгүйчүүд алуурчинтай ямар нэг холбоотой байсан эсэхийг шалгаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.