“Алиса гайхамшгийн оронд” үлгэрийн кино Хойд Америкийн хамгийн их ашиг, орлоготой киноны жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо тэргүүлж байна.
Дисней компанийн 3D технологи ашиглан бүтээсэн энэ киног найруулагч Тим Бартон найруулсан бөгөөд жүжигчин Жонни Депп тогложээ. Тус кино нээлтээ хийснээс хойших 17 хоногт 265,8 сая долларын ашиг олжээ. Энэ долоо хоногийн шилдэг киноны жагсаалтын хоёрдугаарт “Випигийн өдрийн тэмдэглэл”, гуравдугаарт Женнифер Энистон, Жерард Батлер нарын тоглосон “Бонти Хантер” кино, дөрөвдүгээрт “Репо Мен”, тавдугаарт “Тэр миний хүрээнээс гарсан” кино багтжээ.







0 Сэтгэгдэл