Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Алексей Орловыг Халимаг улсын тэргүүнээр батлав

Халимагийн Ардын хурлын депутатууд Алексей Орловыг тус БНУ-ын тэргүүнээр баталжээ. ОХУын Ерөнхийлөгч Д.Медведев түүний нэрийг санал болгосон юм. Халимагийн тэргүүн Кирсан Илюмжиновын бүрэн эрхийн хугацаа ирэх аравдугаар сард дуусгавар болох бөгөөд тэрбээр уг албан тушаалд дахин сонгогдох бодолгүй байна хэмээн мэдэгдсэн билээ. К.Илюмжинов тус БНУ-ыг 17 жил тэргүүлсэн юм.

Алексей Орлов ирэх сарын 9-нд 49 хүрнэ. Халимаг үндэстэн. 1984 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. 1995 оны долдугаар сараас ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх БН Халимаг улсын байнгын төлөөлөгч, Бүгд найрамдах улсын Засгийн газрын байнгын төлөөлөгчийн орлогч-ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд суух байнгын төлөөлөгчөөр тус тус ажиллажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.