Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Алга болсон хүүхдүүдээ цахим хуудсаар дамжуулан олжээ

15 жилийн өмнө АНУ-ын Калифорни мужийн оршин суугч Фаустино Утрера гэгч эр эхнэртэйгээ муудалцан, гурван настай охин, хоёр настай хүүгээ дагуулаад ор сураггүй алга болжээ. Цагдаагийнхан тэднийг энэ олон жилийн хугацаанд олж чадаагүй байна. Гэтэл эхнэр нь тэднийг facebook цахим хуудсаас олсон тухай АP мэдээллээ. Энэ оны гуравдугаар сард тэрбээр охиныхоо нэрийг facebook-ийн хайлтын хэсэгт бичиж үзсэнд танилцуулга нь гарч иржээ. Түүнээс хойш 18 настай охинтойгоо захидлаар харилцаж эхэлсэн бөгөөд түүнд гэр бүлийн зургаа илгээж ээж нь гэдгээ хэлсэн байна. Гэвч охин нь “Биднийг тайван орхи” гээд холбоогоо тасалж, интернэт дэх цахим хуудсаа устгасан аж.
Ээж нь мужийнхаа цагдаагийнханд энэ хэргийг мэдэгдсэнээр, тэднийг цахим хуудсаар хайн Орландо мужаас олжээ. Тэдний аавыг хүүхэд хулгайлсан, хүүхдийн эрх зөрчсөн хэргээр ялласан бөгөөд одоо хүүхдүүд ээжтэйгээ хамт байгаа юм.

Б.ЭГШИГЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.