Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Айраг суманд машинтай залуус Хятадын компанид халджээ

Дорноговь аймгийн Айраг суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эжунмэн” компанийн хятад орчуулагч манай улсын иргэнийг машинаар дайрч, амь насыг нь бүрэлгэсэн хэргийн дуулиан намжаагүй байгаа. Уг асуудлыг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байх үеэр Айраг суманд бас нэгэн хэрэг гарчээ. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Ян тай уул” компанийн хятад ажилчдыг хоёр машинтай бүлэг залуус зодон, 4.0 сая төгрөгийг нь дээрэмдэн зугтсан байна. Аймгийн цагдаагийн газарт мэдээлэл ирж, ажлын хэсэг тус сум руу явсан хойгуур Айраг сумтай залгаа Даланжаргалан сумын төвөөс хойш нэг км газарт байрладаг БНХАУын хөрөнгө оруулалттай “Кевин инвест” компанийн жонш баяжуулах үйлдвэрт 12 залуу халдаж хятад, монгол ажилчдыг дарамталж байна гэсэн мэдээлэл дахин цагдаагийнханд иржээ. Тус аймгийн цагдаагийн газраас Улаанбаатар хот руу энэ тухай мэдээлэл өгснөөр ойролцоох аймгийн цагдаагийн газар, хэлтсүүдийг бэлэн байдалд шилжүүлсэн байна.

   Энэ үеэр Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийнхэн зам дээр шалгалт хийж байгаад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг, Төмөр замын 25 дугаар зөрлөгийн орчимд сэжигтэй хүмүүсийг саатуулжээ. Уг хэргийг Төв аймгийн Зуунмод сумын харьяат 33 настай Б нарын 15 залуу хамтарч үйлдсэн бөгөөд тэд “Hummer- 2”, “Chevrolet”, “Sonata-3” маркийн автомашин хөлөглөн явж байжээ.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.