Монголын эстрад урлагт ихээхэн хувь нэмэр оруулсан "Айзам" хамтлагын 30 жилийн ойг тохиолдуулан "NEWSTAR" студи "Айзам ЗОжил шилдэг дуунууд” амьд тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолтын гол зорилго нь "Айзам" хамтлагын гишүүд болон энэ хамтлагтай холбоотой бүх уран бүтээлчдийг урлагийнн алтан тайзан дээр нэгтгэн, фэнүүдтэйгээ нэгэн үдшийг дуулж, хуурдан өнгөрөөх, тэр үеэ эргэн дурсах боломжыг олгоход оршиж байгаа ажээ. Мөн хамтлагын бүх гишүүд тус хамтлагын ахлагч, ая зохиолч Д.Ганболддоо /тал цус харавсан/ сэтгэлийн дэм өгч, тоглолтын бүх орлогыг өгөх юм байна.
Тоглолтонд "Айзам" хамтлагын дуучид болох Ц.Батсайхан, О.Энхболд, франц улсаас ирсэн Ч.Тамир /басс гитарчин, дуучин/, "Айзам-2" -ийн Э.Мөнхбаяр, бөмбөрчин П.Баярсайхан, соль гитарчин М.Баяраа, Н.Ганбаатар /смоки/, С.Гантөр, М.Батболд, Д.Болд, Б.Уланбаяр, О.Хүрэлбаатар зэрэг хамтлагын бүх гишүүд оролцоно. Урилгаар МУГЖ Н.Насантогтох, Д.Жаргалсайхан,/чингис хаан хамтлаг/, Соёл эрдэнэ, Өргөө хамтлаг, FM107.5-ын Н.Ариунаа, дуучин Н.Оюунбилэг, Гранд, Шар айраг хамтлагууд оролцох ажээ. Тоглолт 2010 оны тавдугаар сарын 08– нд Улаанбаатар паласын их танхимд 19.00 цагт ганцхан удаа болно. Тасалбарын үнэ 10 мянган төгрөг ба тоглолт хоёр цаг гучин минут үргэлжлэх гэнэ.







0 Сэтгэгдэл