Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аиша хамартай боллоо

 Афганистаны 19 настай Аиша хэмээх бүсгүйн хамар, чихийг нөхөр нь огтолсон аймшигт хэргийн талаар дэлхийн хэвлэл мэдээллээр багагүй шуугисан. Оргохоор завдсан хэмээн нөхрийнхөө гарт амьдаараа тамлагдсан түүний ярилцлага “Time” сэтгүүлд нийтлэгдсэн юм. Тэгвэл буяны байгууллагын ачаар тэрбээр гоо сайхны мэс засалд орж, хамар тай болжээ. “Grossman Burn Foundation” байгууллага түүнд хиймэл хамар хийж өгсөн аж.

Мөн түүнд “Stable heart” хэмээх өргөмжлөлт шагнал гардуулжээ. Ийм шагналын эзнээр өмнө нь Калифорнийн Амбан захирагч Арнольд Швар ценеггерийн гэргий Мария Шрайвер тодорч байжээ. Аишаг 12 настай байхад эцэг нь түүнийг Талибын цэрэгт өгсөн юм байна. Нөхөр нь түүнийг байнга зоддогоор барахгүй малын хашаанд байлгадаг байж.

 

Зовлонт амьдралтайгаа хэсэг эвлэрч байсан түүний тэвчээр барагдан оргохоор шийдсэн ч бүтэлгүйтэн нөхөртөө баригдан чих, хамраасаа салжээ. “Уулын мухарт аваачиж, чихийг минь огтлоход би ухаан алдсан. Сэрээд хартал түнэр харанхуйн дунд нүүр ам цусаар будагдчихсан байсан” гэж тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүнийг гарцаагүй үхнэ гэж бодон тэнд нь орхисон бололтой. Азаар амь гарсан Аиша төрсөн гэртээ очиж, аав нь түүнийг Америкийн цэргийн эмнэлэгт хүргэсэн гэнэ. Өдгөө тэрбээр АНУын нэгэн асрамжийн газарт амьдарч байгаа бөгөөд өөр шиг нь доромжлуулан амьдарч байгаа афган эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэхээр шийджээ.


Э.ХАНА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.