Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ази Номхон далайн орнуудын ардын урлагийн наадам эхлэв

Тайваньд зохиогдож буй олон улсын ардын урлагийн наадамд манай ҮДБЭЧ-ын уран бүтээлчид оролцохоор хөлгийн жолоо залсан тухай бид өмнө мэдээлсэн. Уг “Талаас тундр руу” наадамтай зэрэгцэн Тайванийн Илан хотноо бас нэгэн наадам нээлтээ хийжээ.

Өнгөрөгч бямба гаригаас эхлэн урлаг сонирхогчдыг цуглуулсан Ази-Номхон далайн орнуудын ардын урлагийн наадмыг Тайванийн ардын урлагийн үндэсний төвөөс зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 10 хүртэл үргэлжлэх аж. Энэ удаад “Гайхамшигт Хойд Ази” сэдэвтэй болж байгаа арга хэмжээнд Монгол, Орос, Саха, Буриад, Тувагийн уран бүтээлчид урилгаар оролцож байгаа гэнэ.

Наадмын үеэр Монголын уран бүтээлчид хөөмий, хархирааг сонирхуулж, Сахагийнхан тууль хайлах гэх мэтээр ЮНЕСКО-гоос дэлхийн биет бус соёлын үнэт өв хэмээн тунхагласан урлагийн төрлүүдийг үзэгчдийн хүртээл болгоно.

У.ЧИНГҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.