Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АЗИ, ЕВРОПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

 Улс төр, эдийн засаг, геополи тикийн салбарт Ази, Европ тивийн улс орнууд хамтарч ажиллах боломжийг бүрдүүлэх нөхцөлийг хэлэлцэх дээд хэмжээний “Ази-Европ” уулзалт Брюссельд эхэллээ. Эдийн засгийн хямралыг даван туулах, хөгжиж буй орнуу дад хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэдний эдийн засгийн чадавхийг сайжруулах, цэргийн сал барт хамтарч ажиллах гээд өргөн хүрээтэй олон чухал асуудал тэнд хөндөгдөнө гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Уулзалтын нэг гол сэдэв нь эдийн засаг, санхүүгийн асуудал. Газар нутгийн хэмжээгээрээ Европыг хэд дахин нугалах Ази эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө тэднээс илт хоцорч яваа. Хөгжиж буй орнуудад Европын хөрөнгө оруулагчдын анхаарлыг чиглүүлэх, уул уурхай, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах шинэ төслүүдийг батлах, дэлхийд нөлөөтэй компаниуд харилцан ашигтай гэрээ байгуулах, мөн эдийн засгийн хямралыг давах туршлага солил цохоор төлөвлөжээ.

Үүнээс гадна Хятад, Энэтхэг болон Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн өсөлт өд рөөс өдөрт нэмэгдэж, ажлын байр ши нээр бий болсоор байгаа нь Ев ропын улсуудын анхаарлыг татаж байна. Мөн эл арга хэмжээний үеэр геополитикийн, улс төрийн зарим асуудал хөндөгдөх нь зайлшгүй. “Загасчдын хэрэг”-ээс болж даамжирсан Хятад,  Япон хоёрын газар нутгийн маргаантай асуудлыг энд хэлэлцэнэ гэдэг нь тодорхой болсон.

Судлаачдын таамаглаж буйгаар тэд хэл амаа ололцож, тодорхой зөвшилцөлд хүрч ч магадгүй гэнэ. Мөн Израиль, Палестиний зөрчил, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар Европын холбоо өөрийн байр сууриа илэр хийлнэ. Түүнчлэн цаг уурын өөрчлөлт, цагаачлал, мансууруулах бодисын наймаатай тэмцэх асуудлыг хэлэлцэх юм. Найм дахь удаагаа болж буй “АзиЕвроп” дээд хэмжээний уулзалт нь хоёр тивийг холбосон стратегийн шинэ хандлагыг тодорхойлж, харилцан ярил цах, хамтарч ажиллах нэг чухал механизм болоод байгаа билээ.


Х.ОДОНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.