Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Азидаа хамгийн хямдхан нь Улаанбаатар

ECA International олон улын байгууллагын судлаачид дэлхийн 370 хотын амьжиргааны өртгийг харьцуулан судалж үзсэн байна. Гадаадад салбартай компаниудын захиалгаар хийдэг уг чансаанд хамгийн өндөр өртөгтэйгөөр Анголын Луанда гурав дахь удаагаа шалгарчээ. Гадаадын компаниудын Анголын нефть, алмаазнаас олж буй асар их мөнгө, түүнийг дагаад байр, машин, хоолны үнэ нэмэгдсэнээр энд литр сүү гурван доллар бол хоёр өрөө байрыг сард 7000 доллараар хөлсөлдөг аж. Луандагийн араас Токио, Ёкохама, Нагоя, Кобэ гэсэн Японы дөрвөн хот дараалсан нь иенийн ханш өссөнтэй холбоотой. Тэгвэл фунт стерлингийн ханш буурснаар Лондон хот эхний арваас 72 дугаар байрт буусан байна. Европын хамгийн үнэтэй хотоор Москва шалгарсан бол Африкийн хамгийн хямд нийслэл нь Лесотогийн Масеру байв. Манай нийслэл Улаанбаатар Азийн хамгийн хямд нийслэлээр тодорсон байна.
Тус байгууллагын судлаачид мах, сүү, загас, жимс, ногоо зэрэг 125 хүнсний бүтээгдхүүн, ундаа, тамхи болон хувцас, цахилгааны үнэ зэргийг харгалзсан уг чансааг гаргадаг юм байна.

М.Сугараа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.