Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ажлын байрны дарамт их байгаа талаар гомдол гаргажээ

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Б.Энхболд нар цагдаагийн байгууллагын төлөөлөлтэй уулзсан байна. ХЭҮК-ын шинэ гишүүд тус байгууллагын удирдлагатай хамтын ажиллагааны цаашдын чиглэлээ тодорхойлж, хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн байна. Улмаар сар бүр хүний эрхийн асуудлаар хоёр байгууллагын удирдлага харилцан мэдээлэл солилцох зангиагүй уулзалт зохион байгуулахаар болжээ. Нэн тэргүүнд цахим орчинд хүний эрхийг хамгаалах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үед хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой тодорхой дүрэм, журам гаргах, хувь хүний нууцтай холбогдох мэдээллийг ил гаргахгүй байх талаар хамтарч ажиллах аж. Мөн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар саналыг хууль тогтоогчдод хамтран хүргүүлэх, цагдаагийн алба хаагчдад хүний эрхийн мэдлэг, ойлголт олгох сургалтуудыг эрчимжүүлэх, мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн жил учраас жагсаал, цуглаан нэмэгдэх хандлагатай тул хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаар ярилцсан байна. ХЭҮК “Ковид-19”-оос цар тахлын үед хяналт шалгалтуудыг зохион байгуулж, баривчлах, саатуулах, эрүүлжүүлэх байрууд, постууд, тусгаарлан ажиглах байруудын нөхцөл байдалтай танилцаж байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг 2021 оны эхний улиралд УИХ-д өргөн барих “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-д тусгахаар зэхэж байна. Одоогоор 100 гаруй цагдаагийн алба хаагчаас мэдээлэл аваад байгаа гэнэ. Тодруулбал, ажлын байрны дарамт, ачаалалтай холбоотой санал, гомдол түлхүү ирсэн аж. Мөн иргэдээс ирүүлж буй гомдол, мэдээлэлд цахим орчинд эрх нь зөрчигдсөн, хувийн өгөгдөл мэдээлэл алдагдсан, мөрдөж мөшгисөн, хууль бусаар саатуулсан гомдол их байгааг ХЭҮК-ын гишүүд цагдаагийнханд сануулав.

2
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.