Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ажилчдаа цомхтгосон орнуудад үймээн газар авлаа

 Төсвийн алдагдлаа бууруулах зорилготой Европын холбооны улсуудын эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн мянга мянган ажилчин Брюссельд цуглаан зохион байгуулжээ. Цагдаагийн ажилт нуудын мэдээлж буйгаар энэ арга хэмжээнд 50 гаруй мянган хүн оролцсон аж. Нүүрлээд байгаа эдийн засгийн хямралаас сэргийлж ажилтан, ажиллагс дыг цом хтгож эхэлснийг тэд ийнхүү эсэрг үүцэж байна.

Брюсселийн Гринвич гудамжаар үргэлжилсэн урт цуваанд Европын 30 гаруй орны ажилчид нэгджээ. Жагсагчид төрийн болон эдийн засгийн байгууллагуудын төв байрны үүдэнд цуглан, “Цомхтголыг зогсоо!”, “Ажилч дын эрх ашгийг хамгаалъя!” гэсэн бичиг бүхий лоозон өргөж, эсэргүүцлээ илэрхийлжээ. “Эдийн засгийн хямрал болоод байгааг бүгд мэднэ. Үүнтэй ажилчдын тоог багасгах замаар тэмцэж байгаа нь буруу.

Төрийн болон хувийн секторт ажиллагсдын эрх ашгийг хамгаалахын тулд үйлдвэрчний эвлэлүүд, олон нийтийн байгууллагууд хамтарч тэмцэх болно” гэж Болгараас ирж цуглаанд оролцож буй Александр Николов ярьж байна. Мөн улстөрчид, захиргааны өндөр албан тушаалтнууд хямралын нэр барьж, энгийн иргэдэд дарамт шахалт үзүүлж байна гэж ажил хаягчид үзэж байгаа юм.

Брюссельд үргэлжилж байгаа энэ цуглаанаар ажилчдын эсэргүүцэл дуусгавар болсонгүй. Испанид сүүлийн найман жилд анх удаа том хэмжээний ажил хаялт болж, тус улсын Үйлдвэрчний нэгдсэн эвлэлийн удирдлага ажилчдыг өмөөрс өн албан ёсны мэдэгдэл хийжээ. Нийтийн тээврийн хэрэгсэл, үйлчилгээний газрууд зогсож, эмх замбараагүй байдал үүссэн Мадридад мөн л цомхтголыг цэглэх, цалин, нийгмийн даат галын асуудлыг цэгцлэх шаардлагыг ажилчид тавиад байна. Испанийн төмөр замын орон нутгийн рейсүүд саатаж, онгоцны нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон гэнэ.

Эсэргүүцэгчдийн эгнээнд Барселон, Сьюдад-Реале хотоос ажилчид нэгдэхээ ч мэдэгдсэн. Мөн Словен, Грек, Болгар, Ирландад ч ажил хаялт болж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Европын холбооны үйлдвэрчний эвлэлүүдийн зөвлө лөөс мэдээлснээр одоогийн байдлаар 23 сая хүн “талхнаасаа салаад” байна. Гэсэн ч эдийн засгаа аврах хүсэлтэй эрх баригчид бодлогоосоо няцах шинжгүй. Их Британийн Засгийн газар төсвийн алдагдлыг 25 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа.

Мөн ийм зорилгоор Францад тэтгэврийн насны босгыг өндөрсгөсөн нь ажил хаялт, жагсаал цуглаан гарахад хүргэсэн. Ажилчдын цалингаас хумсалж, цомхтгож байж эдийн засгаа хөгжүүлэх үү, эсвэл өөр арга зам хайх уу гэдэг дээр эдийн засагч, социологчид маргалдаж байгаа. Уг нь олон нийтийг хамарсан үймээн, нийгмийн эрүүл мэндэд заналхийлсэн бухимдлаас улстөрчид, эрх баригчид л хамгийн түрүүнд жийрхэх учиртайсан.


Х.ОДОНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.