Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.Дюмагийн дүрд хар арьстан тоглох ёстой юу

Францын алдарт зохиолч Александр Дюмагийн тухай кинонд нэрт жүжигчин Жерар Депардье тоглох болсон нь арьс өнгөөр ялгаврлаж байна гэсэн маргаан дэгдээлээ. Францын “Хар арьстнуудын зөвлөлийн тэргүүн” Патрик Ложес энэ шийдвэрт ихээхэн зэвүүцэж, доромжлол хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, “Хар арьстнуудын дотор Дюмагийн дүрийг бүтээх авьяастай хүн байхгүй гэж үзэж байгаа нь илэрхий байна” гэжээ.
Их зохиолч негр гаралтай агаад түүний эмэг эх нь Гаитигээс Францад ирсэн боол эмэгтэй байсан аж. А.Дюма негр гаралтай гэдгээсээ огт ичдэггүй байсан төдийгүй түүнийгээ бахархалтайгаар цохон хэлдэг байсан гэнэ.
Харин уг киног хийх гэж байгаа уран бүтээлчид “Жүжигчин сонгохдоо арьсны өнгөний тухай бодсон юм огт байхгүй. Хэдийгээр Депардье арьс өнгөний хувьд их зохиолчтой “хуваалцах” юм байхгүй ч энэ гайхамшигт хүний дүрийг түүнээс илүү бүтээх хүн байгаа юм уу?” гэжээ
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.