Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Агуу” ЭВА таалал төгслөө

Эдүгээ дэлхийн хамгийн ахмад бөгөөд анхны эмэгтэй фото сэтгүүлчдийн нэг байсан Эвэ Арнольд хатагтай 99 насыг зооглоод өнгөрсөн лхагва гаригт Лондон хотын төв асрамжийн газарт таалал төгсчээ. Эва Арнольд нь “Мagnum Phorography Agency”-ийг дэлхийд таниулсан уран бүтээлч байлаа.

“Агуу Эва” хэмээн алдаршсан энэ хатагтай Хятадын үйлдвэрүүдэд хүнд нөхцөлд ажиллаж буй эмэгтэйчүүд, Дубайн татвар эмсийн бодит амьдралыг буулгасан зургуудаараа алдаршин олон шагналын эзнээр тодорч явснаас гадна 1980 онд манай улсад ирж Монголын уудам тал нутгийг мориор туулан аялж, хожим “Монголд” хэмээх гэрэл зургийн сурвалжлагаа Лос-Анжелес хотод дэлгэж байжээ.

Ш.САРАНБАТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.