Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Авто машинаа аль ч аймагт оношлуулж болно

     Авто машин техник хэрэгслийн үзлэг оношлогоо эхлэх цаг ирлээ. Авто үзлэг оношлогоо урьд нь Замын Цагдаагийн Газар, Татварын албаны хамтарсан тооллогын дүнгээр явагддаг байсан бол энэ жил урьдчилсан тооллого хийлгүйгээр авто машин, техник хэрэгслийг татвараа төлсөн л бол шууд үзлэгт хамруулах юм байна. Оношлогоог Монгол Улсын бүхий л аймагт хийлгэх боломжтой бөгөөд тухайлбал аль ч аймгийн машин өөр аймаг хотод оношлогоонд орж болох аж. Өөрөөр хэлбэл бүх үзлэг оношлогооны газрууд өөр хоорондоо онлайнаар холбогдсон байх аж. Өдгөө Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албыг аймаг бүрт нэг, Улаанбаатар хотод гурвыг байгуулаад байна. Үзлэг оношлогоонд хамрагдан, зохих үзүүлэлтийг хангасан тээврийн хэрэгсэл 2011 гэсэн гэрчилгээтэй замын хөдөлгөөнд оролцох юм байна. Үүний тулд автомашин, техник хэрэгслийн эзэмшигчид татвараа орон нутгийн татварын албанд төлсөн байх шаардлагатай гэнэ. Учир нь авто машин эзэмшдэг иргэдийн төлсөн татвар тухайн орон нутгийн зам засварын ажилд зарцуулагддаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 236 мянган тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдаж, 9,1 тэрбум төгрөгийн татвар улсын хэмжээнд төвлөрч байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.