Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Автомашиндаа дарагдан нас баржээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн VII хороо, Жаргалантын тавдугаар гудамжинд иргэн Н автомашиндаа дарагдаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон албан хаагч дуудлагын дагуу тус газарт шөнийн 00.05 цагийн орчимд очиход 39 настай, эрэгтэй “Соната” загварын суудлын автомашиныхаа жолоочийн буруу талын урд тэнхлэгийн өндгөн тулгуурыг засах зорилгоор доогуур нь орсон үед өргөгч домкрад (данхраад) нь мултарч, дарсан байжээ.

Онцгой байдлынхан цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ч.ТУЯА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.