Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Австрали даяар монгол охины шүлгийг сонордуулна

Өнгөрсөн онд Г.Энхжин өөрийн бичсэн шүлгээрээ Австралийн Ерөнхий сайд Кевин Рудын нэрэмжит шагналыг гардсан бол энэ жил тус улсын олон нийтийн АВС радиогоос зарласан шүлгийн уралдаанд ахлах сургуулийн сурагч Б.Монголжин “Далайн эрэг” шүлгээрээ шалгарчээ. Уралдаанд ирсэн бүтээлээс таван шүлэг шалгаруулсан бөгөөд ирэх сарын 24-ний өдөр АВС радиогоор Австрали даяар цацах юм байна. Б.Монголжин охины шүлгийг монгол хэлнээ ийн хөрвүүллээ.

 

Далайн эрэг

Би хэзээ далай руу явлаа…Тэнд,

Усан дотор хөвж яваа загас сүүтэй шоколад шиг харагдана,

Улангассан далайн давалгаа нижгэнэсэн чимээ гаргана.

Сүрт тэнгэрийн хүчит аянга модыг хуу татах дөхнө.

Сахилгагүй хүү эргийн сандлыг хэмхэлж, хүйтэн агаар үлээх нь хүүхэд бүжих шиг сонихон.

Усан бороо шаагих нь дээ.

Согтуу тэнгэр догшин нохой шиг дуугарахад

Солиотой бяцхан жаал хивсэн дээр мөлхөх шиг алхана.

Тэгмэгц би яахаа мэдэхгүй болчихсон. Зүгээр л

Тодрон харагдах тэнгисийн нэгэн адилаар, ээжийгээ олохыг нь харан зогсоно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.