Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Австрали дахь монголчууд эх орноо сурталчлав

Монголын ард түмний аж байдал, үзэсгэлэнт байгалийг харуулсан “Монголд үзүүлэх хүндэтгэл-нутаг орон ба ард түмэн” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Австралид нээгджээ. Монгол улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам өргөмжилт консулын газар, “Занаду Майнес” компанитай хамтран Сидней хотын “Мэри Плэйс” галарейд өнгөрсөн баасан гаригт үзэсгэлэнгээ нээжээ. Үзэсгэлэнд монгол орноор аялж байсан Австралийн иргэн Питер Сайкс, Григори Форниер нарын авсан 60 гаруй гэрэл зургийг дэлгэжээ. Монгол орныг сурталчлах энэхүү арга хэмжээнд манайхыг дэмждэг, сонирхдог Австралийн компанийн төлөөлөгчид, Сиднейд сурч, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.